Main menu

Жирэмсний 40 долоо хоног:

Хүүхэд бүрэлдэн бий болох явцаас…

12th 3 сар 2013

хүүхэд бүрэлдэх явцЖижигхэн өндгөн эсээс төрөх хүртлээ ургийн хөгжлийн үе шатууд…

1. Үр тогтолтын явцад өндгөн эстэй нийлсэн хэлбэрийг бид “үр хөврөл” гэж нэрлэдэг.

2. “Үр хөврөл” бол гайхамшигтай зүйл. Аав, ээжийн аль аль талын нийт 50,000 генийг өөртөө агуулна.

3. Үр тогтолт үрийн сувагт бүрэлдэн тогтож, “үр тогтсон өндгөн эс” энэ сувгаар дамжин эхийн хэвлий тийш замд гарна.

4. 24–48 цагийн дотор жижигхэн үр хөврөл маань хуваагдаж эхэлнэ. Эхэс бүрэлдэх энэ үед жижигхэн бөмбөлөгүүд хэлбэртэй 150 эс бүрэлдсэн байна.

5. Ураг жирэмсний 8 дахь долоо хоног хүртэл үр хөврөлийн хөгжил үргэлжилнэ.

6. Эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон 4 дэх долоо хоногоос үр хөврөлийн нүд, чих, амьсгалын системийн эрхтэн бий болж эхэлнэ.

7. Жирэмсний 7 дахь долоо хоногт хүүхэд хуруугаа хөхөж эхэлдэг.

8. Жирэмсний 8 дахь долоо хоногт ургийн зүрхний цохилт ЭХО буюу хэт авиан дуранд мэдрэгдэх хэмээтэй болдог.

9. Жирэмсний 9 дэх долоо хоногт хүүхдийн тархинд “ямар нэгэн зүйлийг ойлгох чадвар”ын үндэс суурь тавигдана.

10. Жирэмсний 11–12 дахь долоо хоногт ураг амьсгалж эхэлдэг бөгөөд энэ хорвоод мэндлэх хүртлээ жигдхэн амьсгалдаг.

11. Жирэмсний 11 дэх долоо хоногоос хүүхэд ураг орчмын уснаасаа залгилж эхэлнэ.

12. Жирэмсний 13–15 дахь долоо хоногт хүүхдийн амтлах чадвар нь хөгждөг.

13. Жирэмсний 16–20 дахь долоо хоногт ураг гадны дуу чимээ, эхийнхээ зүрхний цохилтыг мэдэрч эхэлнэ.

14. Жирэмсний 23 дахь долоо хоногоос хүүхэд унтах дадалд хэвшдэг.

15. Жирэмсний 6 дахь сард хүүхдийн өөхний болон хөлсний булчирхай ажиллаж эхэлнэ. Ингэснээр хүүхдийн биед агуулагдах илүүдэл зүйлс гадагшилж эхэлнэ.

16. Эхийн хэвлийд 7 сартай хүүхэд хөлөө тийчилж, өшиглөж, байнга хөдөлгөөнтэй болно.

17. Эхийн хэвлийд 9 сартайгаасаа төрөх хүртлээ 7 хоног бүр ойролцоогоор 250 гр жин нэмж эхэлнэ. Арьс нь зузаарч, арьсаараа амьсгалж эхэлнэ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

+ 35 = 43

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>