Main menu

Жирэмсний 40 долоо хоног:

Дэлхийн хамгийн хачин 9 төрөлт

2nd 3 сар 2013

Дэлхийн хамгийн хачирхалтай 9 төрөлтийг та бүхэнд зориулан жагсааж байна. Эдгээрээс зарим нь шинжлэх ухаанаар ч тайлбарлахад хэцүүхэн, үнэхээр сонин. Эдгээрээс төрөлжүүлж болох байсан ч, хамгийн чухал нь хачирхалтайгаасаа гадна хүүхдүүдэд ямар ч гажиг зүйл байгаагүй талаас нь авч үзлээ. Мөн өөр хоорондын холбоосоос нь хамааран жагсаалаа.

9 – Эцэг ондоотой ихрүүд  

9Миа Вашингтон хэмээх энэ эмэгтэй 2 өөр эцгийн ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд зураг дээрх эрэгтэй тэдгээрийн нэгнийх нь л эцэг юм. Үнэн хэрэгтээ бол энэ 2 хүүхэд ихэр хүүхдүүд биш юм. Зөвхөн нэг эхээс, нэг өдөр төрсөн 2 өөр эцгийн хүүхдүүд. Миа Вашингтон жирэмсэн болохынхоо өмнө нөхөртэйгээ харьцаанд орж, дараахнаар нь өөр нэгэн эрэгтэйтэй харьцаанд ороход дахин үр тогтсон ажээ. Нэг үгээр хэлэхэд үр тогтож, жирэмсэн болсных нь дараахан дахин жирэмсэлсэн гэсэн үг. Үүнийг анагаах ухаанд “Heteropaternal Superfecundation” хэмээн нэрлэдэг. Хүүхдүүдийн нэг нь аавтайгаа огт адилгүй байсан байдлаас сэжиглэн асуудал ийнхүү илэрсэн байна. Гэвч нэг хүүгийнх нь жинхэнэ эцэг нөгөө хүүг үрчлэн авснаар аз жаргалтай төгсгөл ирсэн байна.

8 – Өөр арьстай ихрүүд

8Мөн л саяд нэг тохиолдож болох үйл явдал. Өөр улсын иргэн хүмүүс хоорондоо гэрлэхэд “эрлийз” хүүхэд төрүүлэх нь түгээмэл үзэгдэл байдаг. Харин энэ 2 ихрийн хувьд өөр хоорондоо тэс ондоо юм. 2008 онд төрсөн Миа, Лиа хэмээх нэртэй энэ 2 ихрийн нэг нь цагаан арьстай, нөгөө нь хар арьстай. Аав, ээж хоёрыгоо тус тусдаа дууриаж төрсөн энэ ихрүүд дэлхийн хамгийн хачирхалтай ихрүүдэд тооцогддог.

7-Хамгийн хөгшин ээж

7Ражо Дэви хэмээх энэ эмэгтэй 2008 онд 70 настайдаа эрүүл саруул хүүхэд төрүүлж, дэлхийн хамгийн хөгшин ээж цолыг хүртжээ. Дэви ба түүний нөхөр гэр бүл болоод 50 жил болж байгаа ч, олон төрлийн арга барил хэрэглээд ямар ч аргаар хүүхэдтэй болж чадаагүй аж. Түүнчлэн 50 настайдаа менепозийн үе нь эхэлж, хүүхэд төрүүлэх хүсэл мөрөөдөл нь аль хэдийнээ үгүй болсож байжээ. Дэви, нөхрийн хамтаар бууц өгсөнгүй, нэгэн эмнэлэгт нөхөн үржихүйн хөтөлбөрт хамрагдсан байна. 72 настай нөхрөөс нь авсан эр бэлгийн эс буюу спермээр жирэмсэлсэн Дэви 2008 оны 12 сарын 6-ны өдөр эрүүл саруул охин хүүхэд төрүүллээ. Тэдний хэлж байгаагаар 70 гарсан энэ 2 хос хөтөлбөрт хамрагдсан эмнэлэгтээ дахин очиж, эрэгтэй хүүхэд төрүүлэхийг хүсэж байгаа гэнэ.

6 – Хамгийн залуу ээж

6Лина Медина 1939 онд 5 настайдаа эрэгтэй хүүхэд төрүүлсэн нь дэлхийн хамгийн залуу ээж гэсэн  цолыг хүртсэн байна. Харин хүү Герардо нь эмээгээ ээж, ээжийгээ эгчээ гэж ойлгож өсчээ. Герардо 40 настайдаа ясны сийрэгжилтийн өвчнөөр нас баржээ. Харин түүний үхлийн шалтгаан нь онцлог төрөлттэй огт холбоогүй байсан гэдэг. Эх сурвалжаас үзэхэд төрснийхөө дараа 5 настай ээж болон түүний төрүүлсэн хүү эрүүл саруул байсан юм. Лина 1972 онд Герардог төрүүлснээс 33 жилийн дараа 2 дахь хүүхдээ төрүүлжээ. Өнөөдрийг хүртэл Герардогийн эцгийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй аж. Лена энэ мэдээллийг өгөхөөс үргэлж татгалздаг байлаа.

5 – Хамгийн жижиг төрсөн хүүхэд

1987 оны 5 сарын 20-ны өдөр Канадын Оттава хотод дэлхийн хамгийн5 жижигхэн хүүхэд /дутуу/ төрж байжээ. Тэрээр 21 недель 5 хоногтойдоо буюу 22 дахь долоо хоногтойдоо төрсөн энэ хүүхдийн амьдрах магадлал 10 хувьтай байсан ч, түүнийг гайхамшигт амьдрал хүлээж байлаа. Гил хүүгийн амьдарсан гол эерэг нөлөө нь түүний жин 22 долоо хоногтойдоо 482 гр байсан нь харьцангуй сайн жинтэй байсан гэсэн үг юм. Одоо тэр 26 настай сайхан залуу болсон.

4 – Хамгийн том төрсөн хүүхэд

4

Дэлхийн рекордын жагсаалтаар энэ дэлхийд хамгийн том төрсөн хүүхэд бол Итали у.лсад 1955 онд 10.5 кг төрсөн Кармела Феделе байсан юм. 2009 оны 9 сард Индонез улсад 8.7 кг хүүхэд төрсөн ч, ээж нь чихрийн шижин өвчтэй байсан учраас тариулсан инсулин тарианы улмаас ийм том хүүхэд төрсөн нь батлагдсан байна.

3 – Жорлонд төрсөн хүүхэд

Энэ төрөлтийн түүх үнэхээр сонин. Бури Калби хүүхдээ Энэтхэг рүү явж3 байсан галт тэрэгний жорлонд хүүхдээ төрүүлсэн байна. Калби галт тэргээр явж байхдаа 7 сартай жирэмсэн байсан бөгөөд жорлонгоос хүүхдээ тэврээд гараад ирнэ гэж бодоо ч үгүй явсан. Жорлонд бие засаж байхдаа хүүхдээ гарсныг Калби гэнэт мэдээд сандарсан ч, хүүхэд нь вагоны зам дээр аль хэдийнээ унаад үлдсэн байна. Галт тэргийг яаралтай зогсоож, төрсөн хүүхдийг очиж авахад хүүхэд эрүүл саруул хэвтэж байжээ.

2 – Модон дээр төрсөн хүүхэд

2Каролина Чиринза өөрин хүүхэд болох Рошидаг 2000  онд модон дээр авирсан байж байгаад төрүүлжээ. Тэрээр Мозамбик улсад амьдардаг байсан бөгөөд цөөхөн тохиолддог үерийн усны аюулаас зугатаж, матруудын аюулаас өөрийгөө аврах гэж модон дээр авирч гараад хоол ундгүй 4 хоножээ. 4 дэх хоног дээрээ хүүхдээ өөрөө эх барьж авсан бөгөөд тэднийг Африкийн цэргүүд нисдэг тэргээр аварчээ. Түүхэнд энэ явдлаас өөр модон дээр төрсөн 3 тохиолдол байдаг гэнэ.

1 – Дионнэгийн 5 ихэр

1Дэс дараагаараа Анете, Сэсилэ, Эмилие, Мариеэ, Ион гэдэг нэртэй ч тэднийг дэлхий даяараа Дионнэгийн 5 ихэр гэж мэддэг. Тэд өнөөг хүртэл жамаараа төрсөн цорын ганц 5 ихэр хүүхдүүд. Тэд 1934 онд Канадын хос Элзирэ ба Олива Дионнэгийн ядуу гэр бүлд мэндэлсэн. Төрснөөс нь 9 сарын дараа хүүхдүүдийг нь ядуу амьдралаас нь болж улс асрамжийн газартаа авчээ. Тэр газар хүүхдийг маш хатуу дэглэмээр хүмүүжүүлдэг байж. Тэднийг маш их хүм сонирхдог байжээ. Нэлээд олон хүн ирж тэдэнтэй ярилгүй холоос тэднийг харж зогсдог байв. Тэднийг 9 сар хүрэхэд эцэг эх нь тэдэнтэй уулзаж эхэлжээ. Гэвч тэд яг л аквариумд амьдардаг загас шиг л олон хүн тэднийг үзэж сонирхон зогссор байлаа. Хэвлэл мэдээллийнхний болон хүмүүсийн сонирхол огт буурсангүй. Хэвлэл мэдээллээр тэднийг очиж харах нь тэдний эдийн засагт эерэгээр нөлөөлж байна гэсэн ойлголтыг төрүүлж байжээ. Харин хүүхдүүд ямар ч мөнгө үүнээс авч байгаагүйгээ илэрхийлсэн байдаг. Цаг хугацааны явцад хүүхдүүдэд сэтгэлзүйн асуудал үүсэж эхлэв. Одоо ихрүүдээс нь 3 нь Монтреалд өөрсдийн жамаар амьдарцгааж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

73 − 68 =

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>