Main menu

Жирэмсний 40 долоо хоног:

Гал тогоогоо цэвэрхэн байлгах 9 алхам

2nd 3 сар 2013

gal togoonii ariun tsever1-р алхам: ХӨРГӨГЧ

  • Хөргөгчний дулааныг +4 градус болон түүнээс бага хэмтэй байлгана.
  • +4 градус болон түүнээс бага хэмийн дулаан бол төрөл бүрийн бактерийн идэвхигүй үе ба маш удаан үржилт явагддаг хэм юм.
  • Ихэнх бактерууд хөргөгчний дулаан хэмд тааламжгүй байдаг байна.

2-р алхам: АМАРХАН МУУДДАГ ХҮНСНҮҮД 

  • Ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг болгосныхоо дараа хөргөгчинд хадгалах ба болгосныхоо дараа 2 цагийн дотор хөргөгчинд хийх шаардлагатай.
  • Болгосон хоол хүнсээ 2-3 хоногийн дотор хэрэглэж дуусгах хэрэгтэй. Ингэснээр болсон хоол хүнсний чанар болон хүнсний аюулгүй байдал алдагдахаас сэргийлэх юм.
  • Хэрвээ хөргөгчинд хадгалагдаж буй хоол хүнсний өнгө, үнэр, амтанд өөрчлөлт орсон гэж үзвэл хэрэглэхгүйгээр шууд хаяна уу.

3-р алхам: ГАЛ ТОГООНЫ АЛЧУУР БОЛОН ПОРЛОН

  • Гал тогооны алчуур болон порлоныг хамгийн багадаа 7 хоногт  1 удаа воктой усанд буцалгах хэрэгтэй. Хэрэв цайвар өнгөтэй алчууртай бол цайруулагч бодис хэрэглэж болно. Порлоныг аль болох ойр ойрхон солих шаардлагатай. Гал тогооны алчуур болон порлоныг аль болох нойтон орхихгүй байх хэрэгтэй.
  • Алчуур болон порлоныг угаагаад усаар зайлсныхаа дараа 4 литр усанд 1 том халбага цайруулах бодис хийгээд тэр усандаа 30 минут орчим дэвтээхэд алчуур, порлонд байгаа бүх бактериуд үхдэг.
  • Хоолны сав жийрэглэдэг алчуураа түүхий хүнсний бүтээгдэхүүнд хүргэхгүй байх. Ялангуяа амьтны гаралтай (махан бүтээгдэхүүн) түүхий хүнсэнд хүргэсэн тохиолдолд алчууранд бактери дамжих ба маш богино хугацаанд хэдэн сая болон үржих боломжтой.
  • Малын гаралтай түүхий хүнсэнд хүрснийхээ дараа гараа заавал угаах шаардлагатай. Ийм төрлийн хүнсэнд хэдэн сая төрлийн бактери оршиж байдаг.

4-р алхам: ХҮНС ХЭРЧДЭГ ГАМБАНЗУУД

  • Гамбанзаа хэрэглэж дуусах бүртээ халуун хөөстэй усаар сайтар угааж зайлж тавина уу.
  • Төрөл бүрийн түүхий мах, загас гэх мэт хүнсийг хэрчдэг гамбанз тусдаа байвал илүү сайн бөгөөд энэ гамбанзан дээрээ бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийг хольж хэрчихгүй байхыг анхаарна уу.
  • Эдгээр гамбанзуудыг зөвхөн усаар залж угаах нь бактерийг нь устгахад хангалттай биш юм. Тиймээс махан бүтээгдэхүүн хэрчиж байгаа гамбанзаа өөр хүнс хэрчихдээ хольж хэрэглэж болохгүй учраас бактериудыг устгахын тулд тодорхой өдрүүдэд 4 литр усанд 1 халбага цайруулагч бодис хийж тэр усандаа 30 минут дэвтээнэ.

5-р алхам: МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОХ ЯВЦ

  • Махан бүтээгдэхүүнийг маш сайн болгох хэрэгтэй. Сайтар болсон эсэхийг мэдэхийн тулд махны дотор талд нь ямар нэгэн улаан, ягаан өнгө байгаа эсэхийг шалгах шаардлагатай.
  • Ялангуяа үхрийн татсан махаар хийсэн котлет болон бусад төрлийн хоолнуудад бактери байх аюултай. Тиймээс энэ төрлийн хоолны махыг маш сайн болгоорой.
  • Тахиины махыг бүтнээр нь чанах тохиолдолд хутгаар хатгаж үзээд дотроос нь цус гарч буй эсэхийг шалгах хэрэгтэй.
  • Махан бүтээгдэхүүний дотор тал нь ч гэсэн гадна тал шигээ бор өнгөтэй байвал бүрэн болсон бөгөөд хүнсний аюулгүй хэрэглээ юм.

6-р алхам: ӨНДӨГ ОРСОН ХҮНСНҮҮД

  • Ямар ч тохиолдолд түүхий болон дутуу болсон өндөг идэх нь маш аюултай.
  • Өндгийг чанах явцад ус нь буцалсан усанд хамгийн багадаа 6-7 минут дахин буцалгана уу. Энэ тохиолдолд өндөг аюулгүй, сайн болсон гэж үзнэ.
  • Өндгийг хэрэглэхээсээ өмнө түүхийгээр нь ч байсан заавал гадна хэсгийг нь угааж хэрэглэж заншаарай.

7-р алхам: ГАЛ ТОГООНЫ ТАВЦАНГУУД 

  • Тавцангуудыг хэрэглэснийхээ дараа халуун хөөстэй усаар угааж, усаар сайтар зайлах хэрэгтэй.
  • Тодорхой өдрүүдэд 4 литр усанд 1 халбага цайруулах бодис хийж найруулсан усаараа арчина уу. Ингэснээр тавцан дээрх бактериудыг устгаж чадна.
  • Тавцангууд дээр ямар ч тохиолдолд түүхий болон болсон хүнсийг зэрэгцүүлж тавьж болохгүйг анхаарна уу.

8-р алхам: ГАРААР БОХИР УГААХ

  • Угаасан аяга тавгаа өөрөөр нь хатааж орхино уу. Нойтон аяга тавгийг алчуураар арчсан тохиолдолд угаасан аяга, тавганд алчуурнаас бактери наалдах эрсдэлтэй.
  • Хоол идэж дууссаны дараа 2 цагийн дотор аяга тавагнуудыг угаах ёстой ба ийм тохиолдолд бактериуд үржихээс хамгаалж чадна.

9-р алхам: ХӨЛДӨӨСӨН ХҮНСИЙГ ГЭСГЭЭХ 

  • Мах, загас гэх мэт малын гаралтай хөлдөөсөн хүнсийг гэсгээх хамгийн зөв арга бол нэг өдрийн өмнөөс хөлдөөгчнөөс гарган хөргөгчний тасалгаанд хийх юм. Хэрвээ яаралтай тохиолдол гарвал хүйтэн усанд сойх маягаар гэсгээж болно.
  • Хөлдөөгчний температур бүх бактерийг устгадаггүй. Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг гэсгээх явцад бактериуд илүү хурдан үрждэг.
  • Гэсгээсэн хүнсээ буцаан хөлдөөгчинд хийж хөлдөөж болохгүй.
  • Плитканы хажууд, пааран дээр эсвэл гал тогооны тавцан дээр хүнсний бүтээгдэхүүн гэсгээж болохгүйг анхаарна уу.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

7 + 3 =

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>