Main menu

Жирэмсний 40 долоо хоног:

5 сартай хүүхдийн хөгжил

26th 2 сар 2013

5 сартай хүүхэдНийгэмшил

. Хүний анхаарал татах, харьцах гэж инээнэ, дуу авиа гаргана.

. Өөрийгөө үйл хөдөлгөөнөөр илэрхийлнэ, тоглоомыг нь авах гэсэн хүний өөд эсэргүүцнэ.

. Ойр дотны хүмүүс, ээж аавыгаа танина; гадны хүнийг эсэргүүцнэ.

. Хүний нүүрний хувирлыг даган дуурайна.

. Хооллож байхдаа тоглох дуртай байна.

Бие махбодийн хөгжил

. Сууж байхдаа толгойн тэнцвэрээ олж, толгойгоо хамаагүй сайн удирдана.

Хөл гараа тэнийлгэн толгойгоо өргөөд “нисэж буй онгоц” шиг хөдөлнө.

. Биеэ зайлж, эргэх хөдөлгөөн хийнэ.

. Амархан дээш доош эргэнэ.

. Хөлөө амандаа хийж хөлийн хуруугаа хөхнө.

. Эд зүйлсийг амархан ойлгож; гараа өргөн, тоглоомоо барина.

. Ойр газраас юм авах гэж гараа сунгана.

. Зузаан цагирагийг гартаа барина.

. Гарт бариулсан жижигхэн чихмэл тоглоомоор тоглоно.

. Нэг эсвэл хоёр гараараа угжаа барина.

Оюуны хөгжил

. Зарим гийгүүлэгч үсгийг нийлүүлэн авиа гаргана (д,б,л,м гэх мэт).

. Шинэ орчинд ороод эргэн тойрноо ажиглана.

. Юмыг барьж, эргүүлж, сэгсэрч, амандаа хийхийг оролдоно.

. Унасан зүйлийн хойноос доош тонгойж харна.

. Дуу чимээ, үйл хөдлөлийг дуурайх гэж оролдоно.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.

1 + 4 =

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>