Main menu

Жирэмсний 40 долоо хоног:

Халдварт шар

26th 2 сар 2013

xaldvart sharХалдварт шар нь элэгний эдийг онцлон гэмтээж, үрэвсүүлдэг вирусээр үүсгэгдэх бүлэг халдварт өвчин юм.

Юунаас болдог вэ?

- А ба Е вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл: Эдгээр вирус нь өтгөнөөр бохирлогдсон хүнсний зүйлс, усаар дамжин хоол боловсруулах замд орох буюу бохир гараар халдварлагдана.

- В, С, Д вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл: Эдгээр вирус нь цус, цусан бүтээгдэхүүнээр, ариутгагдаагүй зүү тариураар болон бэлгийн замаар халдварлана.

Өвчний үед илрэх шинж тэмдгүүд

• Хоолны дуршил буурах, дотор муухайрах, огих, бөөлжих, гэдэс дүүрэх, өвдөх, суулгах

• 38-39 хэм, бүр түүнээс ч өндөх халуурах, толгой өвдөх ханиах хамар битүүрэх, хоолой эмзэглэх, улайх

• Бие сулрах, амархан ядрах, унжгар ноомой болох, унтах, түрүүлгээ харж хэвтэх, толгой өвдөх

• Аюулхай болон баруун сүвээн доогуур хүндрэх, унжирч өвдөх

• Арьс салст шарлах

• Шээс хар цай шиг өнгөтэй болох, баасны өнгө цайх зэрэг шинжүүдээр илэрнэ

Анхаарах зүйлс

  • Сайн унтаж амарч, хэвтрийн дэглэм сахих
  • Шингэн зүйл сайн уух
  • Хоолны дэглэм баримтлах
  • Архи хэрэглэхгүй байх
  • А ба Е элэгний вирус нь өвөрмөц эмчилгээгүй тул гэрээр эмчилж болно
  • В, С, Д элэгний үрэвслийг эмчийн хяналтанд, эмнэлэгт эмчлэх шаардлагатай

Хариулт үлдээх

Your email address will not be published.

7 + 2 =

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>